Нээлттэй тендер зарлахгүйгээр гэрээ байгуулж, хохирол учруулсан МЭЕГ-ын албан тушаалтны хэргийг ШҮҮХЭД шилжүүлэв Нээлттэй тендер зарлахгүйгээр гэрээ байгуулж, хохирол учруулсан МЭЕГ-ын албан тушаалтны хэргийг ШҮҮХЭД шилжүүлэв
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Нээлттэй тендер зарлахгүйгээр гэрээ байгуулж, хохирол учруулсан МЭЕГ-ын албан тушаалтны хэргийг ШҮҮХЭД шилжүүлэв

2024 оны 8 сарын 19

Arslan.mn

Прокурорын байгууллага энэ сарын 12-16-ны хооронд хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 39191, мөрдөн байцаалтын 2281 хэрэгт хяналт тавьж, мөрдөгчид тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр нийт 215 даалгавар бичгээр өгч, эрүүгийн 217 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Туйхайлбал, Нийслэлийн прокурорын газраас Мал эмнэлгийн ерөнхий газрын албан тушаалтан Д.Т нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нээлттэй тендер шалгаруулалт зарлахгүйгээр гадаад улсад бүртгэлтэй компанитай гэрээ байгуулж, их хэмжээний хохирол учруулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэргийг  анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Тус хэргийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, хохиролд нөхөн төлүүлэхээр хураан авсан 7 ширхэг орон сууцын хамт ийнхүү Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658290
0 эможи

keyboard_arrow_up