СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ мөрөнд живсэн 24 настай эрэгтэйн цогцсыг олжээ
2024 оны 8 сарын 20
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Хонгор морьт багийн “Орхон Сэлэнгийн бэлчир” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 17 км/-т “Сэлэнгэ” мөрөнгийн эрэг дээр 5 хүн аялж байснаас 1 хүн нь усанд живсэн тухай дуудлагыг энэ сарын 18-ны 16:23 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Л /24 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 19-ний 07:00 цагаас эхлэн зохион байгуулж, осолдсон газраас баруун хойд зүгт 16 км зайд 11:23 цагт цогцсыг олж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
658314
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: