Жоншны компани Монгол улсын хилээр 5 кг химийн аюултай бодис оруулж иржээ Жоншны компани Монгол улсын хилээр 5 кг химийн аюултай бодис оруулж иржээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Жоншны компани Монгол улсын хилээр 5 кг химийн аюултай бодис оруулж иржээ

2024 оны 8 сарын 20

Arslan.mn

агдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 16-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 36.311, мөрдөн байцаалтын 3.134 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж “Шүүхэд шилжүүлэх саналтай” Прокурорын байгууллагад 322 хэргийг хүргүүлсэн.

Зарим хэргээс онцлон дурьдахад,

  • Жонш баяжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “С” ХХК нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигт дэх Гаалийн хяналтын бүсээр энэ оны 06 дугаар сарын 04-ний өдөр “Монгол улсын засгийн газрын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар “Жагсаалт батлах тухай (Монгол улсад ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодисын жагсаалт, Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисыг жагсаалт)” тогтоолын 2 дугаар хавсралтын 28 дугаарт багтсан (Triethanolamine) гэх 5 кг бодисыг нэвтрүүлсэн. Уг хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлсэн. 
  • Жонш баяжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “У Ж” ХХК нь лабораторийн байрандаа нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтын Химийн хорт, аюултай бодисын ангилалд багсан Натрийн сульфид (Na2S) Натрийн сульфид (Na2S), Аммони хлорид (NH4CI) хүхрийн хүчил /H2SO4/ нийт 55 кг бодисыг зохих зөвшөөрөлгүйгээр хадгалсан. Уг хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3  дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлсэн гэж ЦЕГ-аас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658319
0 эможи

keyboard_arrow_up