Улаанбаатар хотод маргааш аадар бороо орно Улаанбаатар хотод маргааш аадар бороо орно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 15, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатар хотод маргааш аадар бороо орно

2024 оны 8 сарын 21

Arslan.mn

Улаанбаатар хотод маргааш (2024.08.22)-нд өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орохыг Цаг Уур, Орчны Шинжилгээний Газраас мэдээллээ.

Иймд аянга цахилгаан, нөөлөг салхи, уруйн үер, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулав. 

Улаанбаатар хот орчмын цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 22, 23-нд бороо, 25, 28-нд бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр.

Агаарын температур: Ихэнх хугацаанд шөнөдөө +10...+15 градус, өдөртөө 23, 28-нд бага зэрэг сэрүүсэж +16...+21 градус, бусад хугацаанд +22...+27 градус дулаан байна.

Сэрэмжлүүлэг: 

  • Хол, ойрын замд гарахдаа цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрд хүлээн авах,
  • Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,
  • Баталгаат зам, гүүрээр зорчих,
  • Гол, усны ойролцоо амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангах, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх,
  • Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гол, усны ойролцоо ганцааранг нь үлдээхгүй байх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658369
1 эможи

keyboard_arrow_up