Түрээсийн байрны залилан үйлдэгч нар зарын сайт, фэйсбүүкт хямд үнэ, таатай орчин санал болгож бусдыг яаруулдаг Түрээсийн байрны залилан үйлдэгч нар зарын сайт, фэйсбүүкт хямд үнэ, таатай орчин санал болгож бусдыг яаруулдаг
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Түрээсийн байрны залилан үйлдэгч нар зарын сайт, фэйсбүүкт хямд үнэ, таатай орчин санал болгож бусдыг яаруулдаг

2024 оны 8 сарын 21

Arslan.mn

Хичээлийн шинэ жил эхэлж буй энэ үед түрээсийн байрны залилангийн гэмт хэрэг их гардаг байна.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас "Түрээсийн байрны залилан үйлддэг гэмт этгээдүүд нь байр түрээслэн, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж, олон тооны хүнтэй давхар түрээсийн гэрээ байгуулан иргэдийг хохироох тохиолдол ихсэж байна. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгч нар нь иргэдийн анхаарлыг татах зорилгоор зарын сайт, фэйсбүүк орчинд хямд үнэ, таатай орчин санал болгож бусдыг яаруулан залилдаг.

Иймд хэн гэдгийг мэдэхгүй мөртлөө мөнгө шилжүүлэхгүй байх, сонирхож байгаа байраа очиж үзсэн ч яаран түрээсийн гэрээ хийлгүйгээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний эзэмшигчийн нэр болон гэрчилгээний дугаарыг e-mongolia системээр шалгаж үзэх, үг үсгээр нэг бүрчлэн тулгаж үзэх, цахим үнэмлэхийн хуулбарыг авах, гэрээ хийсний дараа төлбөрөө шилжүүлэхийг анхааруулж байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658370
0 эможи

keyboard_arrow_up