Үерийн усанд автсан 387 удаагийн дуудлагаар 1018 иргэний амь насыг аварчээ Үерийн усанд автсан 387 удаагийн дуудлагаар 1018 иргэний амь насыг аварчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 15, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Үерийн усанд автсан 387 удаагийн дуудлагаар 1018 иргэний амь насыг аварчээ

2024 оны 8 сарын 22

Arslan.mn

Он гарсаар /2024.08.22/ өнөөдрийн байдлаар нийслэлийн 9 дүүрэг, 14 аймгийн 21 суманд голын халианы усанд автсан, аадар борооны улмаас үерийн усанд автсан, гүний болон хөрсний шар усанд автсан нийт 387 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 1018 амь насыг аварч, үерийн усанд автсан аж ахуй нэгж, байгууллага, иргэний 177 барилга байшин, 311 гэр, 168 хашаа саравч, 35 автомашин, 25 автозамын байгууламжийг эрсдэлээс хамгааллаа.

Мөн 40 орчим нийтийн эзэмшлийн талбай, төмөр зам, цэвэр ус, цахилгааны эрчим хүчний байгууламж, эрчим хүчний тулгуур багана болон 55 орон сууцны зоорийн давхар усанд автсаныг аюулгүй болголоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658401
0 эможи

keyboard_arrow_up