Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүний давж заалдах шатны шүүх хурлыг есдүгээр сарын 11-н хүртэл хойшлуулжээ
2024 оны 8 сарын 22
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр товлогдсон.
Гэвч тус шүүх хурлыг "хэргийн материалын бүрдэл дутуу" гэх шалтгаанаар есдүгээр сарын 11-нийг хүртэл хойшлуулсан байна.
Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Ганхуягт нийтийн албан томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, таван жил 9 сар, Т.Аюурсайханд нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, гурван жилийн хугацаанд хорих ял оноож байсан юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
658419
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: