Замын-Үүдэд гэрийн бор хулганаас тарваган тахлын өсгөвөр илэрчээ
2024 оны 8 сарын 23
Тарваган тахал өвчний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод хийх хяналт шалгалтын талаар НОК, НБОГ болон ЗӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ЗӨСҮТ-ийн НЭМТША-ны дарга П.Роломжав "Тарваган тахал нь зөвхөн тарваганаас дамждаггүй. Үүнийг мэргэчүүд дамжуулж болдог. Жишээлбэл, Замын-Үүдээс гэрийн бор хулганаас тарваган тахлын үүсвэр илрүүлсэн байгаа. Тиймээс үхсэн тарвага, зурам, мэрэгчтэй ойртохгүй байх, хөдөө орон нутагт очихдоо тарваганы дошноос хол суух хэрэгтэй. Учир нь тарвагатай огт ойртоогүй хэдий ч тарваганы бүүрэг үсэрч халдвар авсан тохиолдол гарсан" гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
658436
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: