Х.Нямбаатар: Түгжрэлийг бууруулахаар хиймэл оюун ухаанд суурилсан камерын нэгдсэн системийг ашиглана Х.Нямбаатар: Түгжрэлийг бууруулахаар хиймэл оюун ухаанд суурилсан камерын нэгдсэн системийг ашиглана
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Х.Нямбаатар: Түгжрэлийг бууруулахаар хиймэл оюун ухаанд суурилсан камерын нэгдсэн системийг ашиглана

2024 оны 8 сарын 23

Arslan.mn

Есдүгээр сарын 1-нээс эхлэн орон нутгийн машин нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоногт тутамд ₮5,000 төлөх шийдвэр гарсныг Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас танилцуулж байв.

Уг асуудлаар хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр тайлбар өглөө.

Тэрбээр "Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн төслийг бид өнгөрсөн намар УИХ-аар батлуулсан. Уг хуулийн хүрээнд зарим нэг захиргааны шийдвэрүүд гарахаар хуульчлагдсан. Орон нутгийн дугаартай машин хотод 48 цагаас илүү зорчсон тохиолдолд хураамж авна гэдэг зохицуулалт ирэх есдүгээр сарын 1-нээс үйлчилж эхэлнэ.

Улаанбаатар хот Монгол Улсын нийгэм, эдийн засгийн төв учраас хөдөө орон нутгаас хот руу чиглэсэн урсгал маш их. Тухайлбал малчид мал болон малын гаралтай түүхий эд, мах, махан бүтээгдэхүүн борлуулах, бизнес эрхлэгчид бараа татах зэрэгт энэ зохицуулалт үйлчлэхгүй.

Харин хөдөө орон нутгаас орж ирээд машинаараа такси үйлчилгээ эрхэлж буй иргэдэд үйлчилнэ. Такси үйлчилгээ эрхэлж болно. Гэхдээ түгжрэлд оруулж буй нөлөөллийг нь бууруулах үүднээс энэ зохицуулалтыг хийж байгаа.

Бид цаашид түгжрэлийг бууруулах үүднээс хиймэл оюун ухаанд суурилсан камерын нэгдсэн системийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Үүний гол зорилго нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж буй үйлдлийг бууруулахад чиглэнэ. Хотын авто замын сүлжээг нэгдсэн хяналтад оруулж байгаа гэж ойлгож болно. Мөн татвар, торгуулиа цаг тухайд нь төлөх соёлыг нэвтрүүлэх зорилготой юм" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658440
0 эможи

З
2024-08-26 08:42
Энэ аиалагч орк
З
2024-08-24 10:11
Өөрөөө хөдөөнөөс орж ирж явсаар хотын дарга саыд ч боллооо бүү хөөдниихнөө ад үзээрэй
Зочин
2024-08-23 22:33
Энэ эргүү дарга ямарч тоо судалгаагүй ярих юм. Хот руу маш их хөдөөний машин орж ирдэг гэж. Чааваас даа
keyboard_arrow_up