Арваннэгдүгээр сараас тог, цахилгааны төлбөрийг нэмнэ Арваннэгдүгээр сараас тог, цахилгааны төлбөрийг нэмнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Арваннэгдүгээр сараас тог, цахилгааны төлбөрийг нэмнэ

2024 оны 8 сарын 26

Arslan.mn

 

Засгийн газрын  /2024.08.21/-ийн хуралдаанд Эрчим хүчний салбарын шинэчлэл, өөрчлөлтийн талаар Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, үнэ тарифын шинэчлэл, мега төслүүд хариуцсан Дэд хорооны дарга Т.Доржханд танилцуулсан.

Тухайлбал, цахилгааны үнэ тарифыг үе шаттай нэмэгдүүлж зардлаа бүрэн нөхөх түвшинд хүргэж, цаашид индексжүүлэлтийг хийх, төрийн өмчит компаниудыг нээлттэй хувьцаат болгох зэрэг реформын шинжтэй ажлууд туссан бөгөөд эдгээр ажлуудыг хариуцан ажиллах Дэд хороог УИХ-ын гишүүд, эрчим хүчний салбарын төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн оролцоотойгоор байгуулан ажиллаж эхэлсэн гэдгээ мэдээлсэн.

Тэгвэл эрчим хүчний реформын хүрээнд ирэх 11-р сараас кват тутмыг нэмэх асуудал яригдаж эхэлжээ. Гэхдээ яг хэдэн хувиар нэмэгдүүлэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
658460
1 эможи

зочин
2024-08-26 18:23
Баялгийн хуулиа хэрэгжүүлж улсаасаа баян хүмүүсийн 30 хувиар цахилгааныхаа асуудлыг шийдвэл яасан цахилгаан суурь үнэ болохоор бүх юмны үнэ өсч ард олон чинь хүнд байдалд орно шүү
Хэрүүлч пялдага би
2024-08-26 11:00
Тэр үнийг нь нэмэх тусмаа л ард түмэн бид бүр ядуурах нь мэдээж. Цалин тэтгэврээ нэм, одоо ...!!!
keyboard_arrow_up