Эрх мэдлээ ашиглан өөрийн хүүхдэдээ гадаадад суралцах зээл олгосон Сургалтын төрийн сангийн ажилтны хэргийг шүүхэд шилжүүлэв Эрх мэдлээ ашиглан өөрийн хүүхдэдээ гадаадад суралцах зээл олгосон Сургалтын төрийн сангийн ажилтны хэргийг шүүхэд шилжүүлэв
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Эрх мэдлээ ашиглан өөрийн хүүхдэдээ гадаадад суралцах зээл олгосон Сургалтын төрийн сангийн ажилтны хэргийг шүүхэд шилжүүлэв

2024 оны 8 сарын 26

Arslan.mn

Прокурорын байгууллага 2024 оны 8 дугаар сарын 19-нөөс 23-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 39931, мөрдөн байцаалтын 2394 хэрэгт хяналт тавьж, мөрдөгчид тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр нийт 365 даалгавар бичгээр өгч, эрүүгийн 159 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Тухайлбал,  Эрх мэдлээ ашиглан өөрийн хүүхдэдээ гадаадад суралцах зээл олгосон Сургалтын төрийн сангийн ажилтны хэргийг шүүхэд шилжүүлэв.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Сургалтын төрийн сангийн албан тушаалтан П.Л нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн төрсөн хүү Л.Т-тэй гадаад орны дээд боловсролын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээг байгуулсан боловч Боловсрол Соёл, Шинжлэх ухааны сайдын тушаал, гэрээнд заагдаагүй сургуульд суралцуулсан, суралцаж байх хугацаанд барьцааг хүчингүй болгож давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658464
1 эможи

keyboard_arrow_up