ШУУРХАЙ: БНХАУ-ын иргэнийг Монголд аялж явахад нь хүчиндсэн гэх сэжигтэн этгээдийг яллагдагчаар татжээ ШУУРХАЙ: БНХАУ-ын иргэнийг Монголд аялж явахад нь хүчиндсэн гэх сэжигтэн этгээдийг яллагдагчаар татжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ШУУРХАЙ: БНХАУ-ын иргэнийг Монголд аялж явахад нь хүчиндсэн гэх сэжигтэн этгээдийг яллагдагчаар татжээ

2024 оны 8 сарын 26

Arslan.mn

Монгол Улсад аялж яваад хүчиндүүлж, гар утас, 5000 юаниа дээрэмдүүлсэн хэмээн БНХАУ-ын иргэн өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн нь олны анхаарлыг татаж буй.

Энэ талаар өмнө нь ЦЕГ-аас мэдээлэл өгөхдөө "Монгол Улсад аялал жуулчлалын шугамаар ирсэн гадаадын иргэн бусдад хүчиндүүлсэн гэх гомдол мэдээлэл энэ сарын 15-нд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Уг гомдол мэдээллийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газар бүртгэн авч, хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Тухайн хэргийн талаарх мэдээллийг хуульд заасан журмын дагуу эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлэх боломжгүй. Иймд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд, аж ахуйн нэгжүүд гадаадын иргэдийг манай улсад зорчин ирэх хугацаанд нь гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос нь өмнө цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахыг уриалж байна" гэж байсан юм.

Тэгвэл холбогдох хуулийн байгууллагаас тус хэргийн сэжигтэн болох иргэн Б.Г олж тогтоон, яллагдагчаар татжээ. 

Одоогоор хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжижл байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
658484
1 эможи

keyboard_arrow_up