50 гаруй насны жолооч тоглоомын талбайн хашаа мөргөж, 3 ХҮҮХЭД гэмтсэн ноцтой хэрэг гарчээ
2024 оны 8 сарын 28
"Приус-20" маркын автомашин нь тоглоомын талбайн хашааг мөргөж, тухайн байршилд тоглож байсан хүүхдүүдийг мөргөсөн тухай бичлэг цахим орчинд нийтлэгдсэн.
Тэгвэл энэ талаар эх сурвалжаас тодруулахад, "Осол ХУД-ийн нутаг дэвсгэр, Яармагийн Вива сити орчимд болсон. Жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Ослоос болж 3 ХҮҮХЭД гэмтсэн" гэв. Уг жолооч 50 гаруй насны хүн байжээ.
Одоогийн байдлаар гэмтсэн хүүхдүүдийг эмнэлэгт хүргэсэн байна.
Бид энэ талаар албаны эх сурвалжаас тодруулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
658531
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: