3.1 тэрбумын орлогоор “гоёсон” BNI Aurug салбар 1 нас хүрлээ 3.1 тэрбумын орлогоор “гоёсон” BNI Aurug салбар 1 нас хүрлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

3.1 тэрбумын орлогоор “гоёсон” BNI Aurug салбар 1 нас хүрлээ

2024 оны 8 сарын 28

Arslan.mn

Бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг хүсч буй энтрепренуудад зорилтот зах зээл, худалдан авагчтай нь холбох үйл ажиллагаа явуулдаг Business Network International буюу BNI Mongolia Монгол Улсад үйл ажиллагаагаа эхлээд 2 жил болжээ. Өнгөрсөн хугацаанд 10 салбарын 400 орчим бизнес эрхлэгчдийг эгнээндээ нэгтгэж чадсан тус байгууллагын тавдах салбар болох BNI Aurug салбарынхан 1 жилийн ойгоо тэмдэглэлээ. Тус салбар жилийн өмнө үүдээ нээхдээ 16 бизнес эрхлэгчтэй нээсэн бол 1 жилийн ой дээрээ 44 өөр салбарын бизнес эрхлэгчдийг нэгтгэсэн хүчтэй салбар болсон гэдгийг BNI Mongolia үүсгэн байгуулагчид онцолж байлаа.
BNI Aurug салбарын бизнес эрхлэгчид өнгөрсөн 1 жилийн хугацаанд 3,1 тэрбум төгрөгийн борлуулалтын боломжийг бий болгож нэгнийхээ бизнесийг дэмжсэн байна.

1 жилийн баярын уулзалтад нийт 150 бизнес эрхлэгч нетворкинг хийж, BNI байгууллагын ач холбогдол, үр өгөөжийн талаар мэдээлэл солилцож, арга хэмжээний үеэр 3 бизнес эрхлэгч нэгджээ.

BNI Augur салбарын өглөөний бизнес уулзалт 7 хоног бүрийн Баасан гарагт 07:30-10:30 хооронд болдог бөгөөд тэдэнтэй нэгдэх хүсэлтэй бизнес эрхлэгчийг өглөөний уулзалтдаа урьж буйг дуулгалаа.

99053936, 99909807, 99040584


























Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658532
0 эможи

keyboard_arrow_up