ТОДРУУЛГА : Жолооч эрүүл байсан ба тормос, хаазаа андуурч дарсан гэжээ
2024 оны 8 сарын 28
ХУД-ийн нутаг дэвсгэрт Шинэ Өргөө хотхоны хажууд "Приус-20" маркын автомашин тоглоомын талбайн хашааг мөргөж, тухайн байршилд тоглож байсан дөрвөн хүүхдийг мөргөсөн талаар бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл энэ талаар ТЦА-аас тодруулахад, уг жолооч эрүүл байсан ба машиныхаа тормос, хазаа андуурч дараад осол гаргасан байжээ. Анх тухайн байршилд байсан иргэдийн хувьд согтуу жолооч орж ирээд мөргөлөө хэмээн сандарч дуудлага өгсөн байна. Улмаар ТЦА-аас газар дээр нь драгер үлээлгэхэд эрүүл гарчээ.
Цагдаа нар ирээд газар дээр нь үзлэг хийж, шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
658534
1 эможи
Зочин
2024-08-29 08:39
Жолооны курсыг нь шалга аа, чанаргүй жолооч бэлдээд байдаг газруудыг эрс цөөлөх хэрэгтэй.
ИЙМ жолооч олон байгаа шүү
2024-08-29 06:42
ИЙМ хүнд жолоочийн үнэмлэх өгсөн ТЦГ буруутай шүү. Үүрээр, оройд машины гэрлээ шилжүүлдэг жолооч хотод бараг алга.Хотын гол гудамжаар хөдөлгөөнд оролцоод ямар ч дохиогүй эгнээ сольж давхидаг жолооч олон болсон.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: