​МУБИС-ийн албан тушаалтан Д.М-д холбогдох хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэв ​МУБИС-ийн албан тушаалтан Д.М-д холбогдох хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэв
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

​МУБИС-ийн албан тушаалтан Д.М-д холбогдох хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэв

2024 оны 9 сарын 02

Arslan.mn

Прокурорын байгууллагаас өнгөрсөн 7 хоногт эрүүгийн 232 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

  • Нийслэлийн прокурорын газраас Гаалийн ерөнхий газрын харьяа Гашуунсухайт дахь гаалийн газрын улсын байцаагч Д.У нь нэр бүхий компаниудын нүүрс ачилт буулгалтын талбайгаас нүүрс ачих үед дэмжлэг үзүүлсний хариуд хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд;
  • Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн албан тушаалтан Д.М нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий сурагчдыг ерөнхий боловсролын сургуульд элсэн суралцуулсны хариуд хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас иргэн Г.Г, Ц.Б, Г.Г нар нь тус аймгийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус сум дахь сум дундын шүүхэд,
  • Чингэлтэй дүүргийн прокурорын газраас иргэн О.Б, Ч.З нар нь түүх соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулж, БНХАУ-ын иргэн В.Х-д худалдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 25.5 дугаар зүйлийн 1 /Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658613
0 эможи

Зочин
2024-09-02 21:48
МУБИС, МУИС-ыг сайн шалгавал маш их юм гарна шуу! Терийн сургуулиуд гэж дампуурсан газар болсон.
keyboard_arrow_up