ТОДРУУЛГА: Аймгийн арслан А.Отгонбаатарт зодуулсан эхнэрийнх нь биеийн байдал  ХҮНД байна ТОДРУУЛГА: Аймгийн арслан А.Отгонбаатарт зодуулсан эхнэрийнх нь биеийн байдал ХҮНД байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ТОДРУУЛГА: Аймгийн арслан А.Отгонбаатарт зодуулсан эхнэрийнх нь биеийн байдал ХҮНД байна

2024 оны 9 сарын 03

Arslan.mn

Булган аймгийн Гурван булаг сумын харьяат, аймгийн арслан А.Отгонбаатар хоёр хүүхдийнхээ ээжийг хэвтэрт ортол нь зодож, тархийг нь хагалсан хэрэг гарсан талаар бид өмнө мэдээлсэн. 

Тэгвэл эхнэрийнх нь биеийн байдлын талаар ойрынх нь эх сурвалжаас тодруулахад "Эхнэр нь сэтгэл санааны хувьд хүнд байгаа. Тархиа том хагалуулсан учраас ГССҮТ-д хэвтэж байхдаа оёо тавиулсан. Мөн гар, биеийг нь битүү зүссэн, цохьсон хөх няц хавдартай учраас олигтой хөдөлж чадахгүй байгаа гэв. Одоогоор түүний эхнэр, хүүхдүүд нь Улаанбаатар хотод ирж эмчлүүлж, тусдаа амьдарч байгаа тул гэр бүлийн хүчирхийллийн хэргийг Булган аймагт биш харьяалаллыг нь өөрчлөөд Улаанбаатар хотод шалгаж өгөх хүсэлтээ цагдаагийн байгууллагад өгсөн байна. Хэрэг болсноос хойш Булган аймгийн арслан А.Отгонбаатар удаа дараа утсаар дарамталж, "ганц цохилт даахгүй юун сүртэй юм бэ" хэмээн үгээр доромжилж, сэтгэл зүйн дарамт үзүүлсэн талаар эхнэрийнх нь ойрын эх сурвалжаас мэдээллээ. 

Аймгийн арслан А.Отгонбаатарын хувьд удаа дараа гэр бүлийн хүчирхийллийн хэрэг, зөрчил гаргадаг байсан талаар түүний ойрын найз нөхөд, гэр бүлийн найзууд нь хэлж байсан юм. 

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
658637
1 эможи

Зочин
2024-09-05 17:01
Ийм хогийн эр болоод Бурхан хүртэл начин болгоогүй юм байна
Зочин
2024-09-05 16:37
Bulganiihan buduliaantai budaan deeree zodoontoi
Э
2024-09-05 10:42
Энэ шээсийг өөрийг нь тийм болгооч ээ.
Зочин
2024-09-03 19:00
Арай ч ингэж болохгүй дээ. Эр хүн болооч үгүй бөх хүн байж.
Зочин
2024-09-03 17:41
Хуулийн хариуцлага хүлээлгэ муу хар яргачинд
Зочин
2024-09-03 16:38
Бөх хүн ийм байдаггүй юм яргачин бна шүү дээ.Хорих хэрэгтэй бөхийн нэр гутаасан хулгайч бна ЭР хүн ч болдоо бөх бол бүүр ч биш
Зочин
2024-09-03 14:03
Салханл хамгиин зөв гарц хэн хэниигэээ хардаж сэрдэээд
А.Отгонбаатар

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up