Х.Түвшинбаяр: Он гарснаас хойш залилах 7,063 гэмт хэрэг бүртгэгдсэний 4,095 нь цахим орчинд үйлдэгдсэн Х.Түвшинбаяр: Он гарснаас хойш залилах 7,063 гэмт хэрэг бүртгэгдсэний 4,095 нь цахим орчинд үйлдэгдсэн
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Х.Түвшинбаяр: Он гарснаас хойш залилах 7,063 гэмт хэрэг бүртгэгдсэний 4,095 нь цахим орчинд үйлдэгдсэн

2024 оны 9 сарын 04

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас зарим гэмт хэргийн гаралт, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Цагдаагийн байгууллагаас "хянамгай байя" нэгдсэн арга хэмжээг эхлүүллээ. 

Тус арга хэмжээг гэмт хэргийг илрүүлэх, эрэн сурвалжлагдаж байгаа хүнийг олж тогтоох, мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргүүдийн шийдвэрлэлтийг ахиулах, гэмт хэргийн улмаас хууль ёсны эрх нь зөрчигдсөн иргэн хуулийн этгээдийг хамгаалах, хохирол нөхөн төлүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор зохион байгуулж байна. 

Энэ талаар ЦЕГ-ын ахлах мэргэжилтэн Х.Түвшинбаяр " Цагдаагийн байгууллагад он гарснаас хойш нийт 24,811 хэрэг бүртгэгдсэн. Үүнээс залилах гэмт хэрэг 7,063 буюу нийт гэмт хэргийн 28.5 хувийг эзэлж байна. 

Нийт залилангийн гэмт хэргийн 58 орчим хувь нь буюу 4,095 нь цахим орчинд үйлдэгдсэн. Цахим хэрэглээ өсөхийн хэрээр гэмт хэрэгтнүүд цаг хугацаа, орон зайг үл харгалзан зохион байгуулалтад орж, хэнийг ч хохироох эрсдэл бий.

Цахим гэмт хэргийн улмаас энэ оны байдлаар иргэдэд 209 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдыг насны ангиллаар нь авч үзвэл 30-34 насныхан дийлэнх хувийг эзэлж байгаа бол эрэгтэй 1,377, эмэгтэй нь 1,784 хохирогч байна" гэв.

Х.Түвшинбаяр: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан этгээдийн таблет болон компьютерыг улсын орлого болгоно

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658668
0 эможи

Зочин
2024-09-05 16:32
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Батхүлэг
2024-09-04 13:00
Хохирол барагдуулж өгөх болов уу?
keyboard_arrow_up