АТГ: Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр нийт 25 албан тушаалтанд хариуцлага тооцлоо АТГ: Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр нийт 25 албан тушаалтанд хариуцлага тооцлоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

АТГ: Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр нийт 25 албан тушаалтанд хариуцлага тооцлоо

2024 оны 9 сарын 04

Arslan.mn

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс 2024 оны эхний хагас жилд  иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр болон төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд нийт 263 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгажээ.

Авлигын эсрэг хууль тогтоомжид зааснаар нийтийн албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд үл хөдлөх хөрөнгө нь хууль ёсны  орлогоор бий болсон эсэх, эх үүсвэр нь үндэслэлтэй эсэхийг нарийвчлан хянан шалгахаар дараах байгууллагуудын удирдах албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлэгт төлөвлөгөөт хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулсан байна. 

  • Эрүүл мэндийн яам,
  • Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар,
  • Татварын ерөнхий газар,
  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ,
  • Нийслэлийн эрүүл мэндийн газар,
  • “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК

Зарим мэдүүлэг гаргагч авлигын эсрэг хууль тогтоомжид заасан үүрэгтээ хайнга хандах, өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг зөрчилтэй мэдүүлэх, санаатайгаар хөрөнгө, орлогоо мэдүүлэхгүй орхигдуулах, эсхүл олоогүй орлого, байхгүй хөрөнгийг зохиомлоор мэдүүлэх, мөн хуульд заасан хөрөнгө, орлогод нь их хэмжээний өөрчлөлт орсон тохиолдолд хуулийн хугацаанд мэдүүлэх үүргийг хэрэгжүүлээгүй зэрэг зөрчлийг гаргасан нь шалгалтаар тогтоогдсон бөгөөд нийт 25 албан тушаалтанд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8-д заасан холбогдох хариуцлагыг тооцуулан ажилласан байна.

Тухайлбал,

  • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн “О”,
  • “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн удирдах албан тушаалтан “А”,
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төслийн зохицуулагч “Ц”,
  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдах албан тушаалтан “Н”, “Э” нар хөрөнгө, орлогын мэдүүлгийн “Газар”, “Орон сууц барилга байгууламж”, “Орлого”, “Зээл” хэсэгт өөрийн эзэмшлийн газар, агуулах, тээврийн хэрэгсэл худалдан борлуулсан орлого, банкнаас авсан зээл, хамтран өмчлөгчөөр бүртгэлтэй орон сууц, гэр бүлийн гишүүний өмчлөлд бүртгэлтэй авто зогсоол, зуслангийн байшин, гэр бүлийн гишүүний үйл ажиллагааны орлого, үүсгэн байгуулсан болон хувь эзэмшиж байгаа хуулийн этгээдийг мэдүүлээгүй зэрэг зөрчилд Авлигын эсрэг хуульд заасан хариуцлагыг тооцуулжээ. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658679
0 эможи

keyboard_arrow_up