Арилжааны банканд иргэдийн гүйлгээнд оруулсан мөнгөн тэмдэгтээс хуурамч валют илэрчээ Арилжааны банканд иргэдийн гүйлгээнд оруулсан мөнгөн тэмдэгтээс хуурамч валют илэрчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Арилжааны банканд иргэдийн гүйлгээнд оруулсан мөнгөн тэмдэгтээс хуурамч валют илэрчээ

2024 оны 9 сарын 07

Arslan.mn
Нэр бүхий арилжааны банкны Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй салбарт иргэдээс гүйлгээнд оруулсан мөнгөн тэмдэгтээс хуурамч гадаад улсын вальют илэрлээ.

Тодруулбал, Энэ оны 09 дүгээр сарын 02, 03-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байх Хаан банкны салбараас БНХАУ-ын хуурамч мөнгөн дэвсгэрт илэрлээ” гэх нийт 2 дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлээд байна.

Иргэн О, Д нар нь тус банкаар үйлчлүүлэх үед дээрх ....... серийн дугаартай 100 юанийн хуурамч мөнгөн тэмдэгт нийт 10 ширхэг илэрсэн үйлдэлд холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.

Иймд арилжааны банк, иргэд болон хувиараа жижиг дунд бизнес эрхлэгч нарыг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, мөнгөн тэмдэгтийн нууцлалыг шалгаж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Хуурамч мөнгөн тэмдэгт, үнэт цаасыг бэлтгэсэн, ашигласан тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар хариуцлага хүлээнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658745
1 эможи

keyboard_arrow_up