Онон голын усанд живсэн 5 настай хүүхдийн цогцсыг 14 хоногийн дараа олжээ Онон голын усанд живсэн 5 настай хүүхдийн цогцсыг 14 хоногийн дараа олжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Онон голын усанд живсэн 5 настай хүүхдийн цогцсыг 14 хоногийн дараа олжээ

2024 оны 9 сарын 09

Arslan.mn

Хэнтий аймгийн Биндэр сум, Онон багийн "Онон голын баруун салаа” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 180 км, сумын төвөөс зүүн зүгт 20 км, Баян-Адарга сумаас 45 км/ бага насны хүүхэд "Онон" голын усанд тоглож байгаад живсэн тухай дуудлагыг өнгөрсөн наймдугаар сарын 26-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан байна.

Дорнод аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах анги, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очход, Д/5 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг есдүгээр сарын 8-ны 06:00 цагт анх осолдсон Биндэр сумын Онон багийн “Хар усан тохой” гэдэг газраас завиар болон явганаар зохион байгуулж 09:57 цагт тус багийн “Хонхор” гэдэг газар /анх осолдсон газраас урд зүгт 800 метр/-аас цогцсыг олж уснаас гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658752
0 эможи

keyboard_arrow_up