Хилийн боомтоор хулгайн гар утас гаргах гэж байсныг илрүүлжээ Хилийн боомтоор хулгайн гар утас гаргах гэж байсныг илрүүлжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Хилийн боомтоор хулгайн гар утас гаргах гэж байсныг илрүүлжээ

2024 оны 9 сарын 09

Arslan.mn

Хилийн боомтоор хулгайн гар утас гаргах гэж байсныг илрүүлжээ.

Тодруулбал Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор энэ оны 09 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө хулгайн гар утас олныг хилээр гаргах гэж байсныг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн байна.

Тухайлбал, Иргэн “З” нь Iphone 14, 15 pro, 15 pro max, Samsung маркийн гар утаснуудыг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хүмүүст хувааж өгч, хилээр гараад буцаан авч Улан-Үдэ хотод очиж зардаг болохыг олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байна.

Цагдаагийн байгууллагаас дээрх гар утаснуудын эзэмшигчийг олж тогтоохоор ажиллаж байна. Иргэд та бүхэн гар утас, бэлэн мөнгө зэрэг өөрийн эд зүйлсдээ хянамгай байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658763
0 эможи

keyboard_arrow_up