Ял шийтгэгдэж байсан Б.ГАЛЦОГ МАН-аас НИТХ-д нэр дэвшив...
2024 оны 9 сарын 09
Ирэх сард болох орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид тодорхой болсон. Тэдний дотор ял шийтгэгдэж байсан эрхэмүүд ганц нэгээр тогтохгүй харагдах юм. Түүний нэг нь БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч асан Б.Галцог бөгөөд МАН-аас НИТХ-д дахин нэр дэвшжээ.
Б.Галцог нь 2018 оны есдүгээр сарын 04-ний өдөр Ц-ийн эрүүл мэндэд гэмтэл учруулсан бөгөөд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн 275 дугаар шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдож, ял шийтгүүлж байсан юм.
Гэтэл өнөөдөр ийнхүү төрийн суудалд залрахыг горилон явна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
658764
0 эможи
Зочин
2024-09-09 12:52
МАН ыг сонгохгүй байхад л болно.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: