Хүний эрүүл мэндэд хортой аюултай хог хаягдлыг зориулалтын бус газарт хаясан компанийн хэргийг шүүхэд шилжүүлжээ
2024 оны 9 сарын 09
Прокурорын байгууллага 2024 оны есдүгээр сарын 02-ноос 06-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 40925, мөрдөн байцаалтын 2833 хэрэгт хяналт тавьж, мөрдөгчид тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр нийт 407 даалгавар бичгээр өгч, эрүүгийн 238 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулбал,
Газрын тосны хайгуул хийх, олборлох, боловсруулах, экспорт, импортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “П” ХХК нь хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдлыг зориулалтын бус газарт хаясан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.11 дүгээр зүйлийн 3 /Аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг хаях/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
658770
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: