НДС-гийн хөрөнгийг эрсдэлд оруулсан, буруутай этгээдийг тогтоолгохоор прокурорт хандана НДС-гийн хөрөнгийг эрсдэлд оруулсан, буруутай этгээдийг тогтоолгохоор прокурорт хандана
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

НДС-гийн хөрөнгийг эрсдэлд оруулсан, буруутай этгээдийг тогтоолгохоор прокурорт хандана

2024 оны 9 сарын 11

Arslan.mn

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлаа  хийлээ.

Хурлаар дөрвөн асуудал хэлэлцсэний нэг нь Капитал банкны эрх хүлээн авагч,Чингис хаан банкнаас нэхэмжилсэн төлбөрийн асуудлаар мэдээлэл сонслоо.

Сайд Л.Энх-Амгалан холбогдох мэдээллүүдийг сонссоны дараа Улсын Ерөнхий Прокурорын газарт нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлд оруулах үр дагавартай шийдвэр гаргасан буруутай этгээдийг тогтоолгох, хохирлыг төрийг төлөөлөх чиг үүрэгтэй прокурорыг томилон, шүүхэд нэхэмжлэл гаргах арга хэмжээ авахыг хүссэн хүсэлт хүргүүлэхээр боллоо.

Мөн тус банкнуудтай холбоотой асуудлаар Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Монголбанк, Капитал банкны эрх хүлээн авагч зэрэг төлөөллүүдийг оролцуулан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлыг нээлттэй хуралдуулахаар шийдлээ.

  • 2019 онд Капитал банкнаас 104.2 тэрбум төгрөг нэхэмжлэх шийдвэрийг шүүхээс гаргасан.
  • 2024 оны 08-р сарын 24-ний өдрийн байдлаар 36.9 тэрбум төгрөгийн төлбөр барагдаж, 67.3 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Чингис хаан банкнаас нийт нэхэмжилсэн 103.57 тэрбум төгрөгөөс 2024 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн байдлаар нийт 7.98 тэрбум төгрөг төлөгдөж, авлагын үлдэгдэл 95.6 тэрбум төгрөг байна.

Иргэд, даатгуулагчдын шимтгэл төлсөн мөнгийг яагаад Капитал, Чингис хаан банкуудад хадгалав, тухайн банкнууд шаардлага хангаж байсан уу зэрэг олон асуудал яригддаг.

Хурлаар нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлд оруулсан буруутай этгээдийг олж тогтоон авлага барагдуулах асуудлыг шийдвэрлүүлэхээр хууль хяналтын байгууллагад хандах шийдвэр гаргалаа гэж Гэр бүл, хөдөлмөр  нийгмийн хамгааллын яамнаас мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
658831
1 эможи

Зочин
2024-09-11 19:57
Ариунболд Ундармаа 2 одоо ингээд монголд гишгэх газаргүй болжээ хөөрхий
keyboard_arrow_up