Мисс Ё.Нямжав : За би ёстой ийм бүдүүлэг байж үзээгүй юм. Энэ удаад уучлаарай гээд тайлбар хийе Мисс Ё.Нямжав : За би ёстой ийм бүдүүлэг байж үзээгүй юм. Энэ удаад уучлаарай гээд тайлбар хийе
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Мисс Ё.Нямжав : За би ёстой ийм бүдүүлэг байж үзээгүй юм. Энэ удаад уучлаарай гээд тайлбар хийе

2024 оны 9 сарын 12

Arslan.mn

"Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул ажлаа өгч оронд нь мисс Ё.Нямжав томилогджээ.

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн захирал Ё.Нямжав өөрийн цахим хуудаснаа дараах тайлбар мэдээлэл хийжээ.

Тэрбээр "За би ёстой ийм бүдүүлэг байж үзээгүй юм. Энэ удаад уучлаарай гээд тайлбар хийе. Үндэсний хэмээх тодотголтой цэцэрлэг хүрээлэнгээ ямар болсныг өөрсдөө ороод харцгаа. Миний хувьд ажлаа аваад 3 өдөр болж байна. Бүх хэсгээр нь явж үзлээ. Бүх албаны дарга нартай нь уулзлаа. Хур хогоо голдоо овоолчихсон, цоожтой 4 нойл нь зүгээр ямбий амбаар, явган болон дугуйн зам нь битүү хагархай, шороондоо дарагдсан хэдэн талбай, навсайсан хэдэн хуушуур шорлогны байр, эзэнгүй зогсоолууд, энд тэндгүй баас шээс, хуванцрын хог . Оффисийн байр нь шал нь цөмөрчихсөн. Халаалтгүй. Дотроосоо халаадаг 2 зуухных нь 1 нь эвдэрсэн. Зөөврийн устай. Хэдэн усны машиных нь тал нь шахуу эвдэрхий. Өөрөө жилийн бүх худалдан авалтаа хийдэг 1 дарга, хэдэн сараар орлогоо тасалж үндсэн ажлаа умартсан 1 дарга гээд 2 хүн өөрсдөө өргөдлөө өгсөөн. Үнэн! Нэг хогийн машин авчих сэтгэлгүй, хөөцөлдөлгөөгүй. Автомат усжуулалт, цахилгаанаа ч шийдчихээгүй (12 жил). Үнэн хүнд л газар байна ш д. Үе үеийн дарга нарт нь хийсэн сайн сайхан зүйл байгаа мэдээж. Тэрийг бүхэлд нь үгүйсгэхгүй. Цалин багатай хэдэн цэцэрлэгч, инженер, харуулууд, архитектор л энэ газрыг авч явдаг юм бна гэж харлаа. Нэг хүнд 7-8 га газрын арчилгаа, цэвэрлэгээ, тордлогоо ногддог. Харин тэр дунд нь хурган дарга хийж цалгиж явсан хэдэн хүүхдүүд эгч нарынхаа дунд яс хаяхаа болио!!! Ямартаа ч орчин үеийн цэцэрлэгт хүрээлэн болоход үнэндээ хол байна шүү. Нүцгэн үнэн! Төсөв хөрөнгийг нь шийддэг газрууд ч анхаармаар. Дашрамд хэлэхэд мисс гэдэг чинь мэргэжил, ур чадварын нэр, хэмжүүр биш юм шүү хүүхдүүдээ " гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658838
1 эможи

Даки
2024-09-15 20:52
Сэтгэл гаргаад ажиллаарай
Мөнх
2024-09-14 21:00
Хашаа сольж мөнгө идсэнээс өөр юм хийгээгүй сүүлийн 4 жил , тэнд мод тарихад мөнгө нэхдэг гэж байгаа , шалгалт хийх хэрэгтэй
Zochin
2024-09-12 22:26
Хүн ямар орчинд өсөж амьдарсан нь их нөлөөлдөг юм шиг.СӨХ-ийн дарга л гэхэд таг хөдөө өссөн нөхөр орчны хаалтыг аймшгийн пид пад хийсэн төмөр хаалгаар сольж байгаа юм.Ийм үзэмжгүй орк юм хийлээ гэхээр бат бөх ч гэх шиг.Уг нь Солонгост олон жил ажилласан гэж байгаа юмаа. Соёлыг төрөхөөс нь өсөхөөс нь суулгамаар юм шиг. Ядаж л ажлын орчингоо сайхан байлгамаар юм. Одоо тэр Оюунзул нь сонгуульд өрсөлдөөд байгаа биз дээ. Хандлага нь ийм л ялгаатай байна даа.
Зочин
2024-09-12 20:02
Ашгүй дээ, сайжруулаад өгөөрэй дүү минь.Амжилт хүсье!!!
Irgen
2024-09-12 12:28
Unen unen. Шалгуулах хэрэгтэй дээ
Зочин
2024-09-12 10:02
Ёстой зөв хүнээ онож тавьж байна уу гэж бодох юм. Ажлаад жаахан удахаараа яах юм бүү мэд. Үнэхээр эзэнгүй юм билээ. Энэ үнэн шүү. Хяналь байхгүй. Ерн ь нэг үнэдэсний цэцэрлэгт хүрээлэн бүү хэл. манай аймаг нийслэл сум баг тэр чигээрээ эзэнгүй, хяналтгүй болоод байгаа юм биш үү.
Bayaraa
2024-09-12 08:52
Neg myy tsunh barigch nysan dartsag bas hyrgan darga hiitsen shaajiilee unen shuu
keyboard_arrow_up