Өмхий махаар хоол хийсэн 192-р цэцэрлэгийн хоолыг шинжлүүлнэ
2024 оны 9 сарын 12
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 192 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдэд долоо хоног муудсан махаар хоол хийж өгсөн гэх гомдлыг зарим эцэг эхчүүд гаргасан. Мэдээллийн дагуу албаныхан шалгалт хийж, тус цэцэрлэгийн эрхлэгч болон тогооч, няравыг ажлаас нь чөлөөлсөн талаар бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл Боловсролын яам болон нийслэлийн Боловсролын газрын холбогдох мэргэжилтнүүд тус цэцэрлэгт бүрэн шалгалтыг хийж байгаа аж.
Гал тогоонд хийсэн хоолноос дээж авч, шинжилгээ хийлгэхээр өгсөн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
658841
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: