Хууль зүй Дотоод хэргийн сайдын орон тооны бус зөвлөхөөр У.БОЛДХҮҮ томилогдлоо Хууль зүй Дотоод хэргийн сайдын орон тооны бус зөвлөхөөр У.БОЛДХҮҮ томилогдлоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Хууль зүй Дотоод хэргийн сайдын орон тооны бус зөвлөхөөр У.БОЛДХҮҮ томилогдлоо

2024 оны 9 сарын 13

Arslan.mn

Сүхбаатар аймгаас гаралтай улс төрч, хуульч Ушаандарын Болдхүү Монгол Улсын Хууль зүй дотоод хэргийн сайдын орон тооны бус зөвлөхөөр томилогдсон байна.

Тэрбээр 2005 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын “Тэмүүлэл” цогцолбор сургууль, 2010 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг “Эрх зүйч” мэргэжлээр, 2017 онд Оросын Холбооны Улсын Иркутск хотын “Хуулийн зүйн сургууль”-д “гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал” сэдвээр мэргэжил дээшлүүлсэн байна. Мөн Удирдлагын академи Төрийн албаны сургуулийн мэргэшүүлэх сургалтуудыг төгссөн. 2019 оноос Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн магистрантурт суралцаж байгаа.

Arslan.mn

АЖЛЫН ТУРШЛАГА:  

  • “Бодь даатгал” ХХК-ын хуульчаас ажлын гараагаа эхэлж,
  • Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга,
  • Хууль зүй дотоод хэргийн яамны “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн суурь судалгааны төслийн багийн зөвлөх,
  • Монголын хуульчдын холбооны орон нутаг хариуцсан салбар зохицуулагчаас Захиргааны эрх зүйн хорооны удирдах зөвлөлийн гишүүн, Монголын хуульчдын холбооны Зөвлөлд хоёр дахь удаа улиран сонгогдон ажиллаж байна.

Хүний эрхийг хамгаалах, хууль зүйн үйлчилгээ үзүүлэх, өмгөөллийн салбарт Захиргааны эрх зүйгээр дагнан 12 жил ажилласан туршлагатай аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658867
1 эможи

Зочин
2024-09-14 12:26
Магистр ч болоогуй хун юу зевлех бэ?!!
keyboard_arrow_up