Улсад тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан Б.Жаргалд холбогдох хэргийг шалгаж дуусчээ Улсад тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан Б.Жаргалд холбогдох хэргийг шалгаж дуусчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Улсад тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан Б.Жаргалд холбогдох хэргийг шалгаж дуусчээ

2024 оны 9 сарын 13

Arslan.mn

Төрийн дунд шатны хурган дарга нар бол албан тушаалын наймаанаас эхлээд тендер, авлига гээд оролцохгүй зүйл гэж үгүй жинхэнэ будилааны эзэд байдаг. Тэдний нэг бол Зам тээвэр, хөгжлийн яамны газрын дарга асан Б.Жаргал юм.

Тэрбээр тус яаманд газрын даргаар ажиллаж байхдаа “Тээврийн хэрэгслийн бүртгэл хяналтын нэгдсэн системийн тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалт, туршилт тохируулгын ажил”-ын тендерт шалгарсан Болгар улсын “КОНТРАКС ЕАД” компанийн ирүүлсэн үнийн дүн дээр үнэ нэмж мөнгө завшсан гэх хэрэгт холбогдоод байсан.

Тодотговол, бусдад давуу байдал бий болгож, улсад 995.8 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт буруутган, АТГ-аас мөрдөн шалгаж байсан юм. Харин өдгөө уг хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэхээр болжээ. Үүнээс харахад түүнийг ямартай ч буруутай хэмээн үзсэн бөгөөд тодорхой хэмжээний хариуцлага, ял үүрэх бололтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658870
0 эможи

Амин
2024-09-14 13:37
Татвар төлөгч бидний болон үр хүүхдүүдийн маань мөнгиийг завшсан новшнуудыг үтэр түргэн илрүүлж хариуцлага тооц.Иргэдийн мэдээлэлээр шалгаж буй хэргийнхээ талаар 7 хоног бүр АТГ ийн гадаа жагс. Нөгөө АТГ ийн дэргэдэх иргэний хяналтын зөвлөл билүү Баасан авгай яасан бэ,9%?????????????????
СЭТГҮҮЛЧЭЭ ЧАМД ЗАХИАЛГА ӨГЧ БИЧҮҮЛСЭН ХҮНИЙГ НЬ БИ МЭДНЭШДЭ
2024-09-14 11:11
Захиалга өгч бичүүлсэн хүнийг би мэднэшдээ Үйлийн үрийг даацгаах болтугай.
keyboard_arrow_up