Р.Сувдмаа: ОСНААУГ-ын байцаагч нарт салбарт мөрдөгдөж буй хууль тогтоомж, хэрэглэгчидтэй хэрхэн харьцах талаар сургалтыг зохион байгууллаа Р.Сувдмаа: ОСНААУГ-ын байцаагч нарт салбарт мөрдөгдөж буй хууль тогтоомж, хэрэглэгчидтэй хэрхэн харьцах талаар сургалтыг зохион байгууллаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Р.Сувдмаа: ОСНААУГ-ын байцаагч нарт салбарт мөрдөгдөж буй хууль тогтоомж, хэрэглэгчидтэй хэрхэн харьцах талаар сургалтыг зохион байгууллаа

2024 оны 9 сарын 13

Улаанбаатар Орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээний газар нь Усны үйлчилгээ зохицуулах хороо, Эрчим хүчний зохицуулах хороотой хамтран иргэдтэй хамгийн эхэнд тулж ажилладаг орон сууцны байцаагч нарт зориулан салбарт мөрдөгдөж буй хууль тогтоомж, эрх зүйн баримт бичиг, хэрэглэгчидтэй хууль тогтоомжийн хүрээнд хэрхэн харьцах талаар  сургалт зохион байгууллаа.

Arslan.mn

Сургалтад ОСНААУГ-ын 160 гаруй орон сууцны байцаагч нар хамрагдсан юм. Энэ үеэр ОСНААУГ Хэрэглэгчдэд үйлчлэх хэлтсийн ахлах инженер Р.Сувдмаа энэ үеэр “Улаанбаатар Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар нь Улаанбаатар хотын  төвлөрсөн дулаан хангамжаар хангагддаг орон сууцны байрны 49 хувь буюу 2200 орон сууцны байр 140000 гаруй айл өрх, 11000 ААН, байгууллагыг хариуцан ус, дулаанаар 24 цаг хангаж ажилладаг.

Эдгээр иргэд, ААН-үүдтэй хамгийн эхэнд уулзаж, байгууллагаа төлөөлөн харилцаа үүсгэдэг хүмүүс нь ОСНААУГ-ын орон сууцны байцаагч нар байдаг. Тиймээс дээрх албан хаагч нарыг ажил үүргээ гүйцэтгэх явцад тулгамдаж буй асуудлыг сонсох, иргэд, ААН-үүдтэй хууль дүрмийн хүрээнд хэрхэн харьцаж, үйлчлэх, асуудлаа хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг ойлгуулах зорилгоор тус сургалтыг зохион байгуулж байна.

2024-2025 оны халаалтын улирал эхэлж байгаатай холбоотой ОСНААУГ нь зуны их болон урсгал засварын ажлыг хийж, 94 хувийн гүйцэтгэлтэй хийсэн бөгөөд энэ сарын 12-13-ны өдрүүдэд системийн дүүргэлт хийгдэж, 14-15-ны өдрүүдэд халаалт залгалт хийгдэнэ. Тиймээс иргэд эдгээр өдрүүдэд гэртээ байж, инженерийн шугам сүлжээнд асуудал үүссэн тохиолдолд 7000-5454 дугаарт дуудлага өгч, засвар үйлчилгээг цаг алдалгүй хийлгэх хэрэгтэй.” гэдгийг онцоллоо.

Arslan.mn

Усны үйлчилгээ зохицуулах хорооны Тусгай зөвшөөрөл хэрэглэгчийн газрын ахлах мэргэжилтэн Е.Нямсүрэн:

“ОСНААУГ-ын байцаагчид бол байгууллагаа төлөөлж хэрэглэгчидтэй хамгийн эхэнд харилцдаг хүмүүс байдаг. Тиймээс байцаагч нар салбарт мөрдөгдөж буй хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийн талаар мэдээлэлтэй байх ёстой. Үүнээс гадна хэрэглэгчидтэй хэрхэн харьцах талаар хэрхэн анхаарах талаар тус сургалтыг зохион байгууллаа. Байцаагч нарын хувьд сургалтын үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаа нь харагдаж байна. 2023 онд нэг литр усны төлбөрийг 1 төгрөг 34 мөнгө болгож нэмэгдүүлсэн. Гэтэл энэ төлбөр нь зардлаа бүрэн нөхөж чадахгүй хэвээрээ л байна.

Arslan.mn

Эрчим хүчний зохицуулах хорооны Хэрэглэгч, орон нутгийн газрын ахлах мэргэжилтэн Н.Болормаа: 

ОСНААУГ-аас байцаагч нартаа чиглэсэн сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа нь сайшаалтай байна. Байцаагч нарын хувьд анх ажилд орохдоо ямар дүрэм, журмын хүрээнд ажлаа хийхээ мэдэхгүй байх тохиолдол их бий. Тиймээс өнөөдрийн сургалт их үр дүнтэй болж байна гэж харлаа. Эдгээр өдрүүдэд халаалт тавих ажил ид хийгдэж байна. Халаалт шахах үед сантехникт саатал гарах, халуун ус алдах эрсдэл их байдаг тул иргэн та гэртээ байж, байцаагч нарт тусламж үзүүлэх хэрэгтэй. Хэрэглэгчийн эрх, үүрэг дотор өөрийн эзэмшил доторх тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах ёстой гэсэн заалтаа биелүүлэх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658881
0 эможи

keyboard_arrow_up