Сэлэнгэ аймагт газрын хэвлийд хууль бусаар халдсан хэргийг илрүүлжээ Сэлэнгэ аймагт газрын хэвлийд хууль бусаар халдсан хэргийг илрүүлжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Сэлэнгэ аймагт газрын хэвлийд хууль бусаар халдсан хэргийг илрүүлжээ

2024 оны 9 сарын 16

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас энэ оны есдүгээр сард Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хяналт шалгалт явуулжээ.

Уг шалгалтаар Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт байрлах Нарангийн гол гэх газарт нэр бүхий аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээлт хийх гэрээг зөрчиж, хүнд даацын 16 техник хэрэгсэл ашиглан хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдсан хэргийг илрүүлсэн байна.

Дээрх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж, техник хэрэгслийг битүүмжилсэн хэмээн Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658889
0 эможи

keyboard_arrow_up