А.Отгонбаатар: Та 3 намын янханчлал дор сайд болчихоод багш нарынхаа цалинг нэмье гэж хэлж чадахгүй байна А.Отгонбаатар: Та 3 намын янханчлал дор сайд болчихоод багш нарынхаа цалинг нэмье гэж хэлж чадахгүй байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

А.Отгонбаатар: Та 3 намын янханчлал дор сайд болчихоод багш нарынхаа цалинг нэмье гэж хэлж чадахгүй байна

2024 оны 9 сарын 16

Arslan.mn

Боловсролын сайд П.Наранбаяр багшлах эрхийн гэрчилгээ олгох, гэрээт багшийн талаар мэдээлэл хийв. Энэ үеэр Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар Боловсролын сайдын биед халджээ.

Мэдээллийн үеэр А.Отгонбаатар дээрх шийдвэрийг эсэргүүцэн, чангаар хашгирч, дайрч давшилж байгаад П.Наранбаярын нүүр рүү барьж байсан зүйлээ шидэж, бусад хүмүүстэй зодолдсон байна.

А.Отгонбаатар “Та гурван намын янханчлал дор сайд болчихоод багш нарынхаа цалинг нэмье гэж Оюун-Эрдэнэд хэлж чадахгүй байна. Улс орныг сүйрүүл гэвэл боловсролын салбарыг нь сүйрүүл гэж хэлдэг юм. 45 хоногийн курсээр багш бэлдэх гэж байгаа чинь боловсролын чанарыг нэмэгдүүлж байгаа асуудал юм уу” гээд барьж байсан зүйлээ П.Наранбаяр сайдын нүүр рүү шиджээ. Ингээд зогсохгүй сайдын хамт мэдээлэл хийж байсан хүмүүстэй зодолдсон түүнийг төрийн тусгай хамгаалалтын ажилтнууд хүчээр гаргасан байна.  

Боловсролын яамны дээрх шийдвэрийн талаар А.Отгонбаатар хувийн хаягтаа "Боловсролын сайд Наранбаяр новшоо боловсролын яамтай чинь хамт шатаан шүү" хэмээн бичжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
658905
1 эможи

keyboard_arrow_up