ШУУРХАЙ: БНСУ-д монгол иргэдийн зорчиж явсан аяллын автобус осолдож, хоёр хүн гэмтжээ ШУУРХАЙ: БНСУ-д монгол иргэдийн зорчиж явсан аяллын автобус осолдож, хоёр хүн гэмтжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ШУУРХАЙ: БНСУ-д монгол иргэдийн зорчиж явсан аяллын автобус осолдож, хоёр хүн гэмтжээ

2024 оны 9 сарын 16

Arslan.mn

БНСУ-д Монголчуудын зорчиж явсан аяллын автобус осолдож, хоёр иргэн гэмтсэн талаар тус улсын "MBN news" мэдээлжээ.

Тодруулбал, Есдүгээр сарын 15-ны өдөр буюу өчигдөр 14:50 цагийн орчимд БНСУ-ын Канвондо, Сонсан-Мён, Каннён-си, Еохеул-ри, Ёндон хурдны замын Ганнеунгийн чиглэлийн 5-р хонгилд Монголчуудын зорчиж явсан аяллын автобус осолдсон байна. Улмаар автобусанд сууж явсан 10 монгол иргэний ​​хоёр нь А (35 настай), Б (48 настай) гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд бусад иргэдийн биеийн байдал хэвийн байгаа гэжээ. Уг осол юунаас болж гарсан нь одоогоор тодорхойгүй байна.

Эргэн сануулахад, зугаалахаар явж байсан монгол залуу БНСУ-ын Миллапо далайд живж, амь насаа алдсан харамсалтай хэрэг саяхан гарсан. Тодруулбал, өнгөрсөн зургаадугаар сарын 1-ний өдрийн 14:30 цагийн орчимд БНСУ-ын Чунчоннамдо мужийн Совон-Мён, Тэан-гун хотын Миллапо далайн эрэгт 30 орчим насны Монгол эрэгтэй А далайн усанд унаж осолдон амиа алдсан байдаг. Уг хэрэг явдлуудын манай улсын Гадаад харилцааны яам албан ёсны мэдээллийг одоогоор гаргаагүй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
658908
1 эможи

keyboard_arrow_up