Нярай хүүхдээ хаясан хэргийг ШҮҮХЭД шилжүүлжээ Нярай хүүхдээ хаясан хэргийг ШҮҮХЭД шилжүүлжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Нярай хүүхдээ хаясан хэргийг ШҮҮХЭД шилжүүлжээ

2024 оны 9 сарын 17

Arslan.mn

Прокурорын байгууллага 2024 оны 9 дүгээр сарын 09-нөөс 13-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 41298, мөрдөн байцаалтын 2849 хэрэгт хяналт тавьж, мөрдөгчид тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр нийт 445 даалгавар бичгээр өгч, эрүүгийн 223 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Тодруулбал, Баянгол дүүргийн прокурорын газраас иргэн Б.П нь хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж нярай хүүхдээ хаясан хэрэгт Эрүүгийн хуулийн 16.3 дугаар зүйлийн 1 /Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658926
0 эможи

keyboard_arrow_up