Улаанбаатар–Бээжин чиглэлд галт тэрэгний аялал хийдэг болно Улаанбаатар–Бээжин чиглэлд галт тэрэгний аялал хийдэг болно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатар–Бээжин чиглэлд галт тэрэгний аялал хийдэг болно

2024 оны 9 сарын 17

Arslan.mn

Төмөр Замуудын Хамтын Ажиллагааны Байгууллага /ТЗХАБ-ОСЖД/-ын Зорчигч тээврийн комиссын II дугаар хэсгийн төмөр замуудын 2024-2025 онд олон улсын харилцааны зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарь, бүрэлдэхүүнийг тохирох зөвлөгөөн ОХУ-ын Санкт-Петербург хотноо амжилттай боллоо.

ТЗХАБ-ын Зорчигч тээврийн комиссын II дугаар хэсэгт БНСВУ, БНАСАУ, БНХАУ, БНКУ, ОХУ, Монгол Улс зэрэг орнууд багтдаг юм. Зөвлөгөөнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн төлөөлөгчид оролцлоо.

Зөвлөгөөнөөр Улаанбаатар–Эрхүү чиглэлийн галт тэргийг үргэлжлүүлэн аялуулж зуны улиралд нэмэлт вагонууд холбон аялуулах, Улаанбаатар–Бээжин чиглэлийн галт тэрэгний аяллыг Бээжин–Фэншань чиглэлийн замын их засварын ажлыг дуусмагц эхлүүлэх, Бээжин–Москва чиглэлийн 3/4-р галт тэрэгний туршилтын аяллыг энэ ондоо багтаан зохион байгуулах, Улаанбаатар–Москва чиглэлийн 5/6-р галт тэрэгний аяллыг сэргээх талаар үргэлжлүүлэн судлах зэрэг асуудлыг хэлэлцэв.

"Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн мэдээлснээр цар тахлын дараа БНХАУ нь зөвхөн Лаос, Монгол улстай олон улсын зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнөө сэргээгээд байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар “Улаанбаатар төмөр зам” ХНН нь БНХАУ-тай Улаанбаатар–Эрээн, Улаанбаатар–Хөх хот чиглэлүүдэд, ОХУ-тай Улаанбаатар – Эрхүү чиглэлд, олон улсын зорчигчийн галт тэргийг аялуулж байгаа юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658944
1 эможи

Zochin
2024-09-20 07:43
UBTZ gj ymar tom shan.TZiin buh ue shatiig davj ajillaj irsen jinhene meregjiliin injneruudeer duuren baiguullaga blaa.Odoo TZchid maani ajillah uram zoriggui.ajillah huchin bhgui.MANAN meregjiliin bus taviuluudaar duursen.TZchidiin tsalin hangamj ulam muudsan.Baynbuural amraltand MAN.Herlen nar daguultaigaa vagon vagonaar amardag bolson.Hund huchir ajilchid eeriin gesen hungelttei amralt bhhui bolson.TZchidiin tsalin.uramshuulal.tetgeveriin talaar bitgii hasch.nemeerei.Uchir n TZ medehgui Namchin.ashig sonirholiin zerchiltei MANaar duursen.Ymar ih achaa ergelt nemegdej bhd.ashig n tsalin hamgamj dorivtoi nemegdehgui bn.Herlen.Delgersaihan uo ch hj chadahgui.Beejin vagon ymarch tsag ued tasraltgui yvj bsan.Tetgevert garsan mundag injner.Zamiin darga nar.Haltar darga enteree ZAMiin darga.orlogch bolgoosoi.Tehdee Raash darga hereggui.Raash darga MAN iig TZd oruulsan nuher gj hardag.TZiig meregjiliin huneer udirduul.7 terbum baitugai hulgai hezeech UBTZd garch bgaagui.ingej tag duugai darj ch bgaagui shuu.
Budsuren
2024-09-19 02:22
Ohio’s orchin uein bagonoor Cheever zuger bn
Зочин
2024-09-18 15:32
Яг хэзээнээс явах вэ, үнэ ханш хэд вэ,
hi
2024-09-18 15:22
Бээжин–Фэншань чиглэлийн замын их засварын ажил нь тэгээд хэзээ дуусхын. Ийм тэнэг нийтлэл оруулхаа болих хэрэгтэй. Бодитой, баримттай, судалгаатай нийтлэл оруул арслангийнхан. халит нэг юм биччихээд таавар таалгаад тэнэгтээд бдын. Мэргэжлийн байж чадахгүй бол сайтаа хаагаач
бодлоо тайчигч
2024-09-18 14:15
Эрээн , Хөх хот руу галт тэрэгээр ХҮҮК ООК нар л явж байгаа байхдаа. Наад юмаа бичихдээ ядаж шалгаж байгаачээ
Zochin
2024-09-18 13:40
UB aas Beejin.ayalal yamar vnetei bhiin boloo.
keyboard_arrow_up