Б.ДАМДИНДОРЖ: Монгол Улсад анх удаа унтуулгатай MRI шинжилгээ хийх, цээжний хөндийн мэс заслыг 3D түвшинд хийх боломж бүрдлээ Б.ДАМДИНДОРЖ: Монгол Улсад анх удаа унтуулгатай MRI шинжилгээ хийх, цээжний хөндийн мэс заслыг 3D түвшинд хийх боломж бүрдлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.ДАМДИНДОРЖ: Монгол Улсад анх удаа унтуулгатай MRI шинжилгээ хийх, цээжний хөндийн мэс заслыг 3D түвшинд хийх боломж бүрдлээ

2024 оны 9 сарын 18

Arslan.mn

"Монголын эдийн засаг болон нийгмийн хөгжил хөтөлбөр"-ийн хүрээнд Япон улсын Засгийн газар болон Японы Ард түмнээс Монгол улсын Засгийн газарт үзүүлэх буцалтгүй тусламжийн хоёрдугаар хэсэг болох Цээжний хөндийн мэс заслын дурангийн аппарат, Уушигны уян дурангийн аппарат, СРТ орчинд ажиллах унтуулгын аппарат, Зөөврийн рентген аппарат, ЭХО аппарат, Хяналтын монитор, Тариурын шахуурга, Зүрхний цахилгаан бичлэгийн аппарат зэрэг эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг өнөөдөр АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлэгт гардуулан өгөх ёслол боллоо.

Ёслолд АШУҮИС-ийн ректор, АУ-ны доктор, профессор Б.Дамдиндорж, Боловсролын сайд П.Наранбаяр, Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Монгол-Япон эмнэлгийн захирал М.Адилсайхан болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Arslan.mn

АШУҮИС-ийн ректор, АУ-ны доктор, профессор Б.Дамдиндорж хэлсэн үгэндээ "Монгол Улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бий болгох том ажил амжилттай үргэлжилж байна. Япон Улсын Засгийн газар, Япон ард түмний буцалтгүй тусламжаар АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг байгуулагдаад таван жил амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд Монгол Улсад 18 эмнэлгийн шинэ тусламж, үйлчилгээг эмч, мэргэжилтнүүд маань нэвтрүүлээд байна. Энэ удаад 313 сая орчим юэнийн тоног төхөөрөмжийг нийлүүллээ. Тус тоног төхөөрөмжийн тусламжтайгаар Монгол Улсад анх удаа унтуулгатай MRI шинжилгээ хийх, цээжний хөндийн мэс заслыг 3D түвшинд хийх боломж бүрдлээ. Хүний нөөцийг бэлтгэсэн байгаа." гэдгийг энэ үеэр онцоллоо. 

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658959
0 эможи

keyboard_arrow_up