Хөвчид 20 гаруй хоног төөрсөн адуу ачаанаасаа холгүй олджээ
Хөвсгөлийн хөвч тайгад төөрсөн зээрд адуу 20 гаруй хоног ачаанаасаа холгож, нуруу сэрвээ нь цоорж, өтөнд баригдсан ч хаясан ачаанаасаа холдолгүй байсаар олджээ.
Энэ талаар аялагч Т.Багабанди өөрийн цахим хаягтаа "Өөр аяллын группийнхэн аяллаас буцах замдаа ачаатай морио алга болгоод ололгүй 20 гаруй хоног хөвчид ганцаар төөрсөн энэ зээрд морийг манай адуучин андууд олж авч ирж эзэнд нь өглөө. Адуу гэдэг агуу амьтан юм. 16-17 хоног нуруундаа ачсан ачаанаасаа салж чадалгүй нуруу сэрвээгээ цоортол, битүү өтөндөө баригдтал хөвчид төөрч будилж явж, хөөрхий. Биднийг олохоос 1-2 өдрийн өмнө л богцтой ачаа, янгинаасаа салсан бололтой байж байв. Эмээл, тохом аргамжаа нь тэр чигтээ өт ярзганасан, өмхийрсөн байв. Нүд нь час улаанаараа эргэлдсэн, маш их айж сандарсан байв. Эрх чөлөөтэй болж чадсан ч унагасан ачаанаасаа холдолгүй 20-30 метр дотор л тойроод л идээшилж хэд хоносон байв. Ачаанаасаа ерөөс холдоогүй. Адуу гэж ухаантай , тэвчээртэй агуу амьтан юм аа" хэмээжээ.