ЦЕГ-аас алба хаагчдын харилцаа, хандлагыг сайжруулах зорилгоор “Өдөр бүр өчигдрөөс илүү байя“ аяныг эхлүүллээ ЦЕГ-аас алба хаагчдын харилцаа, хандлагыг сайжруулах зорилгоор “Өдөр бүр өчигдрөөс илүү байя“ аяныг эхлүүллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 19, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ-аас алба хаагчдын харилцаа, хандлагыг сайжруулах зорилгоор “Өдөр бүр өчигдрөөс илүү байя“ аяныг эхлүүллээ

2024 оны 9 сарын 18

Arslan.mn

Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын харилцаа хандлагыг сайжруулах, иргэд цагдаагийн байгууллага хоорондын итгэлцлийг нэмэгдүүлэх зорилготой “Өдөр бүр өчигдрөөс илүү байя” аяны нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2024.09.18/ боллоо. 

Arslan.mn

Арга хэмжээг нээж, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд хэлсэн үгэндээ “ЦЕГ-аас Монгол Улсын дотоод аюулгүй байдал, иргэдийнхээ эрх чөлөө, үндэсний болон нийтийн ашиг сонирхлын гэмт халдлагаас хамгаалах чиг үүргийнхээ төлөө эх орныхоо өнцөг булан бүрт өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй цагдаа, дотоодын цэргийн нийт алба хаагч нарт зориулсан ажил, арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг. Үүний нэг нь алба хаагчдын харилцаа хандлагыг сайжруулах, иргэд цагдаагийн байгууллага хоорондын итгэлцлийг нэмэгдүүлэх зорилгоор “Өдөр бүр өчигдрөөс илүү байя” аяныг эхлүүллээ. Өдөр бүр өчигдрийн алдаанаасаа суралцаж, өчигдрөөс илүү өнөөдрийн төлөө хичээж ажиллах”-ыг уриалж байна." хэмээлээ. 

Arslan.mn

Тус аяны хүрээнд байгууллагын үйл ажиллагаанд гарсан кейсүүдэд задлан шинжилгээ хийж, шалтгаан нөхцөлийг алба хаагчдад ойлгомжтой байдлаар сургалтын гарын авлага боловсруулж хүргэх, харилцааны жишиг зөвлөмж боловсруулан хэрэгжүүлэх, иргэд, олон нийтэд байгууллага, алба хаагчийн ажил, мэргэжлийн онцлогийг ойлгуулах, “Ментор цагдаа” хөтөлбөр хэрэгжүүлэх, илтгэх, хэлэлцээр хийх ур чадварт алба хаагчдыг сургах, дадлагажуулах, түүнчлэн ажлын цагийн уян хатан системийг нэвтрүүлэх зэргээр шинэлэг, хүртээмжтэй, олон талт арга хэмжээг 2 сарын турш хэрэгжүүлэхээр төлөвлөсөн талаар Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга Н.Мөнхзул энэ үеэр онцолж байлаа. 

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658983
0 эможи

keyboard_arrow_up