65 настай эрэгтэй гэрээсээ гараад 11 хоног сураггүй байна
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Баянбогд багийн "Элсэн далай" гэдэг газар тус сумын харьяат иргэн Г нь есдүгээр сарын 08-ны өдрийн 01:30 цагт гэрээсээ гараад сураггүй болсон байна.
Энэ тухай дуудлага мэдээллийг есдүгээр сарын 14-ний өдрийн 15:00 цагт ОБГ хүлээн авсан бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид сумын Цагдаагийн алба хаагчид, ар гэрийн хүнтэй хамтран иргэн Г /65 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг есдүгээр сарын 18-ны өдрийн 07:00 цагт эхлүүлж, Улаанбадрах сумын төвөөс зүүн зүгт 67 км-т, Эрдэнэ сумын Бүрдэнэ баг “Бүрдэнэ булаг” гэдэг газар хүртэл явганаар болон автомашинтай нийт 105 км-т зохион байгуулж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж 21:00 цагт эрэн хайх ажиллагааг зогсоосон байна.