Гадаадын иргэн, харьяатын газар бүх ангиллын визийг цахимаар олгож эхэлжээ Гадаадын иргэн, харьяатын газар бүх ангиллын визийг цахимаар олгож эхэлжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Гадаадын иргэн, харьяатын газар бүх ангиллын визийг цахимаар олгож эхэлжээ

2024 оны 9 сарын 19

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй аялал жуулчлалыг дэмжих бодлогын хүрээнд 2021 оноос эхлэн 30 хүртэл хоногийн аялал жуулчлал (К2), спорт, соёл урлагийн үйл ажиллагаанд оролцох (К4), дамжин өнгөрөх (К6), ажиллангаа амрах гадаадын иргэн-Австрали (k7) гэсэн дөрвөн ангиллын визийг 99 орны иргэнд цахимаар олгож байв.

Монгол Улсад албан, хувийн хэргээр түр болон оршин суух зорилгоор ирэх гадаадын иргэнд виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх, үйлчилгээг илүү түргэн шуурхай хүргэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 107 дугаар тогтоолоор Монгол Улсын виз олгох журамд өөрчлөлт оруулж, цахимаар олгох визийн төрлийг нэмэгдүүлсэн. Үүний дагуу Азийн Хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд гадаадын иргэний мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлэн,  Гадаадын иргэн, харьяатын газраас олгодог бүх ангиллын уригчтай визийг цахим хэлбэрээр олгож эхэллээ.

Уг 54 ангиллын визийг визийн зөвшөөрлийн адил зөвхөн уригчийн хүсэлтийг үндэслэж олгох бөгөөд гадаадын иргэнийг уригч нь immigration.gov.mn цахим системээр хандаж, шууд виз мэдүүлэх боломж бүрдэж байна.

Виз мэдүүлэхдээ уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь уригдаж буй гадаадын иргэний визийн хураамжийг урьдчилан төлөх ба хүсэлт зөвшөөрөгдсөн тохиолдолд цахим хэлбэрийн виз олгогдож, уригчийн бүртгэлтэй шууданд зөвшөөрөгдсөн мэдэгдэл очих юм. Хэрэв уригч нь визийн хураамжийг урьдчилан төлөх шаардлагагүй тохиолдолд визийн зөвшөөрөл мэдүүлж, уг визийн зөвшөөрлийн дагуу Элчин сайдын яам, Консулын газар эсвэл хилийн боомтоос визээ авах боломжтой. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659000
0 эможи

keyboard_arrow_up