Автомашингүй өдрөөр 19 байршилд ЗАМ ХААНА Автомашингүй өдрөөр 19 байршилд ЗАМ ХААНА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 20, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Автомашингүй өдрөөр 19 байршилд ЗАМ ХААНА

2024 оны 9 сарын 20

Arslan.mnАвтомашингүй өдрөөр зах худалдааны төвүүд ажиллахгүй бөгөөд 07:00-18:00 цагийн хооронд дараах гудамж, авто замуудыг хаана.

  1. Д.Сүхбаатарын гудамж,
  2. Их сургуулийн гудамж,
  3. Сөүлийн гудамж,
  4. Партизаны гудамж,
  5. Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар,
  6. Төмөрчний гудамж,
  7. Гэсэр сүмийн уулзвар,
  8. Самбуугийн гудамж,
  9. Анкарагийн гудамж,
  10. Бага тойруу,
  11. Бээжингийн гудамж,
  12. Токиогийн гудамж,
  13. Залуучуудын гудамж,
  14. Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар,
  15. Чагдаржавын гудамж,
  16. Элчингийн гудамж,
  17. Олимпийн гудамж,
  18. Гэндэнгийн гудамж,
  19. Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар хүртэлх зам.

Дээрх хаасан авто замуудад цахилгаан мотоцикл, цахилгаан дугуй, цахилгаан скүүтэр, суррон зэргийг хөдөлгөөнд оролцуулахгүйг Тээврийн Цагдаагийн Албанаас мэдээлээд байна.

Энэ хугацаанд Сүхбаатарын талбай дээр иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэхээс гадна уралдаан тэмцээн, бусад арга хэмжээ зохион байгуулагдана. Нийтийн тээврийн 42 чиглэлийн 354 автобусны маршрутад өөрчлөлт оруулна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659016
0 эможи

keyboard_arrow_up