Ирэх ням гарагаас ихэнх нутгаар дулаарна Ирэх ням гарагаас ихэнх нутгаар дулаарна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 20, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ирэх ням гарагаас ихэнх нутгаар дулаарна

2024 оны 9 сарын 20

Arslan.mn

Өнгөрөгч шөнө /2024.09.19-20/ Төв аймгийн зүүн хойд, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр хөрсөн дээр 0...-5 градус хүрч цочир хүйтэрсэн талаар Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэн мэдээлсэн байна. 

Тэгвэл ирэх Ням гаргаас эхлэн ихэнх нутгаар дулаарах ажээ. Тодруулбал, Ням гараг буюу энэ сарын 22-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, энэ сарын 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 24-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.

Салхи энэ сарын 23-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Маргааш буюу энэ сарын 21-нд нугийн баруун хагаст, энэ сарын 22-ноос ихэнх нутгаар дулаарч шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +12...+17 градус, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +15...+20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +22...+27 градус, бусад нутгаар шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна гэж мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659019
0 эможи

keyboard_arrow_up