ОСНААУГ: Халаалт, халуун ус доголдож байгаа тул магистрал шугамын засварын ажил дуусаад тохируулга хийгдэж байна ОСНААУГ: Халаалт, халуун ус доголдож байгаа тул магистрал шугамын засварын ажил дуусаад тохируулга хийгдэж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 20, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ОСНААУГ: Халаалт, халуун ус доголдож байгаа тул магистрал шугамын засварын ажил дуусаад тохируулга хийгдэж байна

2024 оны 9 сарын 20

Arslan.mn

Улаанбаатар ОСНААУГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хариуцан ажилладаг Ус, дулаан дамжуулах төв-43 араас тэжээгддэг 20, 21, 22, 24, 25, 26, 30, 31-р байрууд болон Бага чадлын ус дулаан дамжуулах төв Сандей-28, Лааган-62, 63А, 39А, 66, Хаян-34-р байрнууд УБДС ХК-ны 11-р магистрал шугамаас тэжээгддэг бөгөөд засварт орсонтой холбоотой тус байрнуудыг түр 10-р магистрал шугамд холбосон байгаа. Үүнтэй холбоотой дээрх байруудын халаалт, халуун ус доголдож байгаа ба магистрал шугамын засварын ажил дуусаад тохируулга хийгдэнэ гэж Улаанбаатар дулааны сүлжээ ХК-аас мэдэгдсэн бөгөөд хугацаа тодорхойгүй байна.

УДДТ-61 тэжээгддэг 2-40.000-29-р байрны халаалтын гадна шугам сүлжээ хагарсан тул Төвийн түгээх төв 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр газар ухаж халаалтын шугам сүлжээ шинэчлэн солиж халаалт тавьж хэвийн болгоно гэж мэдэгдээд байна. 

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар УДДТ-57-оос тэжээгддэг 1-40.000-12, 13 дугаар байрны гадна шугам сүлжээг шинэчлэн сольж хагас тунелийн нэвтрэх шугамын ажил хийгдэж байгаатай холбоотой халаалт халуун ус хязгаарлагдсан байгаа. Энэ ажил 2024 оны 09-р сарын 25-ны өдөр дуусахаар мэдээлэл ирүүлсэн байна. 
Тус төвийн дарга Ш.Октябрь хариуцсан инженерүүдийн хамт доголдож буй УДДТөвүүд, байруудыг газар дээр үзэж тохируулга хийн ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659020
0 эможи

keyboard_arrow_up