Намрын мод тарих ажлыг ирэх сарын 5-нд эхлүүлнэ Намрын мод тарих ажлыг ирэх сарын 5-нд эхлүүлнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Намрын мод тарих ажлыг ирэх сарын 5-нд эхлүүлнэ

2024 оны 9 сарын 23

Arslan.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2024 оны намрын улирлын мод тарих үйл ажиллагааг ирэх сарын 5-наас эхлүүлэхээр болжээ.

Эдгээр өдөрт төвлөрсөн байршилд мод тарих боломжгүй иргэд өөрийн эзэмшлийн хашаа, зуслан, талбайдаа болон бүх шатны сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, эмнэлгийн орчинд уг ажлыг зохион байгуулж болох бөгөөд аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшлийн барилга байгууламжийн талбайн 20 хувьд ногоон байгууламж бий болгохыг Нийслэлийн байгаль орчны газраас уриаллаа.

Ойн газраас мэдээлснээр манай улс 2021 оноос хойш нийт 41.5 сая ширхэг мод тарьжээ. Үүнээс Сэлэнгэ аймаг хамгийн их буюу 4.7 сая мод тарьж, ургуулсан байна. Мод тарих үндэсний өдртийн намрын үйл ажиллагаа 21 хоногийн турш үргэлжүүлэх аж. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659068
0 эможи

keyboard_arrow_up