Самар түүхээр яваад сураггүй болсон иргэнийг ЭСЭН МЭНД олжээ Самар түүхээр яваад сураггүй болсон иргэнийг ЭСЭН МЭНД олжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Самар түүхээр яваад сураггүй болсон иргэнийг ЭСЭН МЭНД олжээ

2024 оны 9 сарын 25

Arslan.mn

Төв аймгийн Мөнгөнморьт сум Жаргалант багийн Дагналтай гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 244 км, сумын төвөөс хойд зүгт 50 км/ тус сумын харьяат иргэн Н нь дөрвөн хүний хамт самар түүж яваад есдүгээр сарын 22-ны өдрийн 18:00 цагийн орчим сураггүй болсон тухай дуудлагыг есдүгээр сарын 23-ны өдрийн 09:00 цагт онцгой байдлын албанд өгчээ.

Энэ дагуу сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийн хүмүүс, орон нутгийн иргэд иргэн 54 настай, эмэгтэй Н-ийг эрэн хайх ажиллагааг Жаргалант багийн Дагналтай гэдэг газраас Чигчрээний даваа гэдэг газар хүртэл 8 км замыг мориор болон явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул хүч нэмэгдүүлсэн дуудлагаар Төв аймгийн Эрдэнэ сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн  алба хаагчид очсон байна. Улмаар Дагналтай гэдэг газрын чиглэлд эрэн хайх, ажиллагааг зохион байгуулсны дүнд алга болсон иргэн Н-ийг 24-ний өдрийн 11:50 цагт эсэн мэнд олж эрлийн ажиллагааг зогсоожээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659095
0 эможи

keyboard_arrow_up