Энэ сарын 28-наас ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна Энэ сарын 28-наас ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Энэ сарын 28-наас ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна

2024 оны 9 сарын 25

Arslan.mn

 

Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ:

Ойрын хоёр хоногт Алтайн салбар уулсаар салхитай, ихэнхнутгаар дулаан байна.

2024 оны 09-р сарын 24-ний 20 цагаас 09-р сарын 25-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Шөнөдөө нийт нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хагаст үүлшиж, Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -4…+1 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +7...+12 градус, бусад нутгаар +1...+6 градус, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +9...+14 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун хэсэг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр +21...+26 градус, бусад нутгаар +15...+20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө цэлмэг, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0...-2 градус хүйтэн, бусад хэсгээр +3…+5 градус, өдөртөө +18...+20 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө цэлмэг, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 0…-2 градус хүйтэн, өдөртөө +17...+19 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө цэлмэг, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -2…-4 градус, өдөртөө +16...+18 градус дулаан байна.

2024 оны 09 сарын 26-наас 2024 оны 09 сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  • 26-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар
  • 27-нд нутгийн зарим газраар
  • 28-нд ихэнх нутгаар
  • 29-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 26-нд Алтайн салбар уулсаар, 27-нд нутгийн зарим газраар, 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хагаст секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 26-нд ихэнх нутгаар дулаан байх боловч 27-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө -1...+4 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0…+5 градус, өдөртөө +9…+14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659104
0 эможи

keyboard_arrow_up