Ш.АЛТАНТУЯА: Сүүлийн 10 жилийн хугацаанд ноцтой хүндрэлээр хүндэрсэн 2,337 эхийн амь насыг аварч чадсан Ш.АЛТАНТУЯА: Сүүлийн 10 жилийн хугацаанд ноцтой хүндрэлээр хүндэрсэн 2,337 эхийн амь насыг аварч чадсан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ш.АЛТАНТУЯА: Сүүлийн 10 жилийн хугацаанд ноцтой хүндрэлээр хүндэрсэн 2,337 эхийн амь насыг аварч чадсан

2024 оны 9 сарын 25

Arslan.mn

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эх, хүүхдийн эрүүл мэнд-Эрдэм судлал” Эрдэм шинжилгээний 35 дахь хурал өнөөдөр “Эх, хүүхдийн сэргийлж болох эндэгдлийг бууруулах нь” сэдвийн дор зохион байгуулагдаж байна.

Хуралд ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын газрын дарга Р.Гантуяа, ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Алтантуяа, НҮБ-ын Хүн Амын Сангийн суурин төлөөлөгч  Khalid Sharif болон ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн алба, Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв–II, Гэмтэл согог судлалын үндэсний төв,  нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар, дүүргийн нэгдсэн эмнэлэг, 21 аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төв, нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн газрын эх барих, эмэгтэйчүүд, нярай, хүүхдийн эмч, мэргэжилтнүүд оролцож байна.

Arslan.mn

Энэ үеэр ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Алтантуяа хэлсэн үгэндээ “ЭХЭМҮТ-өөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эрдэм шинжилгээний хурал өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн хурлын онцлог нь илүү өргөн цар хүрээнд зохион байгуулагдаж байна. Өмнө нь бид хурлаа эмнэлгийнхээ түвшинд л хийдэг байсан бол өнгөрсөн жилээс 21 аймаг, төрөх эмнэлгүүд бусад салбарынхантайгаа хамтран хийж эхэлсэн.

Энэ жил Цагдаагийн Ерөнхий газрын Тээврийн цагдаагийн алба, ГССҮТ-өөс эмч, мэргэжилтнүүд оролцож, хүүхдийн сэргийлж болох эндэгдлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж байна. Тав хүртэлх насны хүүхдүүдийн эндэгдлийн дийлэнх нь нярай тэр дундаа эрт үедээ эндэж байна. Эрт үеийн эндэгдлийн тэргүүлэх гуравхан шалтгаан байдаг. Үүнд эх хавсарсан өвчнөө эмчлэхгүйгээр жирэмсэн болох, төрөлхийн хөгжлийн гажиг, осол гэмтлээс болж амь насаа алдах тохиолдол их байна. Тиймээс эцэг эхчүүд болон жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүд үүн дээр анхаарч, эрт жирэмсний хяналтанд орох, хүүхэддээ тавих хараа хяналтаа нэмэгдүүлэх хэрэгтэй. 

ЭХЭМҮТ-өөс эх, хүүхдийн сэргийлж болох эндэгдлийг бууруулах чиглэлээр маш олон ажил, арга хэмжээ, сургалтыг зохион байгуулж байна.” гэдгийг энэ үеэр онцоллоо.

Arslan.mn

Хурлын үеэр “Эх барих судлал”, “Эмэгтэйчүүд судлал”, “Хүүхэд судлал”, “Хүүхдийн мэс засал, гэмтэл судлал”, “Нярай судлал”, “Эрчимт эмчилгээ судлал”-ын чиглэлээр хийгдсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажил, эмнэлзүйн ховор тохиолдлуудыг хэлэлцэж, хэлэлцүүлэг өрнүүлэн олон улсын эрдэмтэн судлаачид онолын мэдээлэл хүргэх юм. 

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659110
0 эможи

keyboard_arrow_up