“Мөнгө угаах гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа: Тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хурал болж байна “Мөнгө угаах гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа: Тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хурал болж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“Мөнгө угаах гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа: Тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хурал болж байна

2024 оны 9 сарын 25

Arslan.mn

Улсын ерөнхий прокурорын газраас санаачлан зохион байгуулж байгаа “Мөнгө угаах гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа: Тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2024.09.25/ Улаанбаатар хотноо болж байна.

Тус олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн алба, Азийн сан, Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран зохион байгуулж байгаа юм.

Нээлтийн үйл ажиллагаанд Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат,  Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Азийн сангийн суурин төлөөлөгч Сара Тэйлор, Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленк нар оролцож, үг хэллээ.

Arslan.mn

Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэж буй олон улсын сайн туршлагын талаар ХБНГУ-ын Мюнхений Ерөнхий прокурорын газрын Бавари мужийн хэлтсийн дарга, ахлах прокурор Хилдегард Боймлер-Хөсл, АНУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны хууль зүйн асуудал хариуцсан суурин зөвлөх Патрик Ж.Сутер, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны зөвлөх Йоханэс Жансэн ван Вюрэн нар илтгэл тавина.

Arslan.mn

Харин Монгол Улсад тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар Монгол банк, Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрын албан тушаалтнууд болон МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүлнэ.

 Хуралд УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголбанк, Үндэсний аудит, Цагдаа, Тагнуул, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Хил хамгаалах, Шүүх шинжилгээ, Гааль, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль, Монголын Хуульчдын холбоо зэрэг байгууллагын дарга, удирдлагууд болон АНУ-ын Элчин сайдын яамны дэд тэргүүн, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага /IDLO/-ын суурийн төлөөлөгч нарын хүндэт зочид хүрэлцэн ирлээ.

Мөн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр ажилладаг төр, хувийн хэвшлийн байгууллагууд, олон улсын төсөл, хөтөлбөрийн судлаач, эрдэмтэн, шүүгч, прокурор, хууль сахиулагч зэрэг 150 орчим хүн оролцож байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659111
0 эможи

keyboard_arrow_up