Ирэх сарын 1-7-нд Эрээн хотын авто замын боомт амарна
2024 оны 9 сарын 27
“Монгол Улс, БНХАУ-ын Хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд хилийн боомтыг түр хаах зохицуулалттай. Тэгвэл БНХАУ-ын Үндэсний баярын өдрүүдээр буюу 2024 оны аравдугаар сарын 1-7-ны өдрүүдэд ӨМӨЗО-ы Эрээн хотын авто зам, боомтын үйл ажиллагаа хаагдаж, долоо хоногийн хугацаанд амарна.
Иймд БНХАУ-д зорчих иргэд аяллын өдөр, визийн хугацаагаа анхаарахыг ЭСЯ-наас зөвлөж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
659153
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: