СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар их хэмжээний бороо, нойтон цас орно
-Хагас хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ-
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:Өнөөдөр Архангайн нутаг, Хэнтийн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орно.
Малчид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд:
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний бороо, нойтон цас, цас орж, хүйтэрч, салхи шуургатай байх тул зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, тариа, ногоо цасанд дарагдах, ил задгай хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.
Өнөөдөр /09-р сарын 28-ны/ 08-20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно.
Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч, Их нуурууд болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар -1...+4 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр +10...+15 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +15...+20 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +21…+26 градус, бусад нутгаар +4...+9 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Хүйтэрч +6...+8 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Хүйтэрч +6...+8 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Хүйтэрч +4...+6 градус дулаан байна.
05 цагт Улаанбаатарт: +5 градус дулаан, харьцангуй чийг 82 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.
Эх сурвалж: ЦУОШГ, Урьдчилан мэдээлэх хэлтэс